Афганистанд газар хөдлөлтийн улмаас 1,5 мянган хүн амиа алджээ
2022-06-23

Афганистанд зургадугаар сарын 22-ны шөнө болсон газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн талаар Аль-Жазира телевиз мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Пактика, Хост, Лагман, Газни, Логар, Кабулт болсон 6,1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1,5 мянган хүн амиа алдаж, 2000 хүн гэмтэж бэртсэн байна. Газар хөдлөлтийн улмаас олон зуун байшин нурсан бөгөөд Хост мужид гэхэл л 600 байшин нуржээ.

 

Байгалийн гамшигт хохирсон иргэдэд тусламж болгон 1,1 сая доллар зарцуулах шийдвэрийг "Талибан"-ын удирдлага гаргасан байна. Түүнчлэн Афганистаны эмир, "Талибан" хөдөлгөөний тэргүүн Хайбатулла Ахунзада олон улсад хандан тусламж хүсчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин