Лондон хотод тунасан уснаас халдварт саагийн вирус илэрчээ
2022-06-23

Британийн нийслэл Лондон хотод тунасан уснаас халдварт саагийн вирус ихээр илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна.

 

Халдварт саа өвчин 1950-иад онд Их Британид дэгдэж байсан бөгөөд харин 2003 он гэхэд энэ өвчний тархалт бүрэн зогссон байна.

 

Британийн Эрүүл мэндийг хамгаалах агентлагийн мэдээлснээр, хүн амд энэ вирус аюул учруулах эрсдэл тун бага хэдий ч тунасан уснаас вирус илэрсэн тохиолдлыг нарийвчлан судлахаар болжээ. Тунасан уснаас вирус илэрсэн нь амьд вирус агуулсан вакциныг хилийн чанадад хийлгээд саяхан Лондонд ирсэн хүнтэй холбоотой байж болзошгүй гэж агентлаг таамаглаж байгаа аж. 

 

"Полиомиелит" буюу халдварт саа нь ховор өвчинд тооцогддог. Энэ өвчин бохир гараар, нэн ховор тохиолдолд агаар дуслын замаар дамждаг байна. Ихэнх өвчтөнүүдэд шинж тэмдэг илэрдэггүй. Зарим өвчтөнүүдэд ханиадтай ижил шинж тэмдэг илэрч, энэ шинж тэмдэг 21 хоног хүртэлх хугацаагаар үргэлжилж болзошгүй байдаг аж. Улмаар зарим тохиолдолд вирус төв мэдрэлийн системд нэвтэрч, булчин, голчлон үе мөчийг саажуулдаг юм байна. Мөн ховор тохиолдолд үхэлд хүргэдэг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Дайны хэнээтэр шизо путлёрын бас нэг өс хонзонгоо тайлах арга, кгб н шалгарсан арга. Эзнийг нь устгаж үүрийг нь шатаахаас өөр аргагүй.
2022-06-23
ба:
Яахаараа дандаа эндээс юм илэрч байдын бол? Яах л гээд байгаа улс юм? Эзэнт гүрний амбицтай улс зүгээр суухгүй юм даа.
2022-06-23