Уул уурхайгаас төсөвт төвлөрүүлсэн орлого 29.8 хувиар буурчээ
2022-06-23 11:38

Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 5 сарын байдлаар улсын төсөвт 1,432.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

 

Үүнээс:

 

➢ Зэс 745.2 тэрбум төгрөг

➢ Нүүрс 503.9 тэрбум төгрөг

➢ Алт 84.8 тэрбум төгрөг

➢ Цайр 43.3 тэрбум төгрөг

➢ Төмөр 20.7 тэрбум төгрөг

➢ Хайлуур жонш 8.4 тэрбум төгрөг

➢ Бусад ашигт малтмал 26.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.

 

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 608.2 тэрбум төгрөг буюу 29.8 хувиар буурсан байна.

 

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна.

 

➢ Нүүрс 130.5 (35.0%) тэрбум төгрөг,

➢ Алт 11.8 (16.2%) тэрбум төгрөг,

➢ Цайр 4.3 (11.0%) тэрбум төгрөг,

➢ Бусад 10.3 (64.9%) тэрбум төгрөг.

 

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна.

 

➢ Зэс 696.8 (48.3%) тэрбум төгрөг,

➢ Төмөр 36.7 (64.0%) тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 31.6 (79.0%) тэрбум төгрөг.

Shuud.mn
Сонин хачин