Ши Жиньпин барууныхан Оросын эсрэг тавьсан хоригийг шүүмжилжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Оросын эсрэг тавьсан барууныхны хоригийг шүүмжилсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, БРИКС-ийн Ажил хэргийн форумын нээлтэнд цахимаар оролцон үг хэлэх үеэрээ "хориг арга хэмжээг улс төржүүлж, дэлхийн эдийн засгийн зэвсэг болгон хувиргаж, ашиглаж байна" хэмээн Ши Жиньпин онцолсон байна.
Түүнчлэн БРИКС форматаар хамтын ажиллагааны үүрэг өсөж байгааг тэмдэглээд үйлдвэрлэл, нийлүүлэлтийн олон улсын хэлхээг тасалдуулахгүй байхыг уриалжээ. Мөн улс орнууд нээлттэй, хамтран ажилласан нөхцөлд л хөгжин дэвшиж чадна гэдгийг онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ