Хятадад хэт халуун өдрүүд тохиож, эрчим хүчний эрэлт эрс нэмэгджээ

Хятадын төв болон хойд хэсэгт аагим халуун өдрүүд үргэлжилж байгаагийн улмаас эрчим хүчний эрэлт эрс нэмэгдсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 40 хэмийн халуун өдрүүдэд хүмүүс агааржуулагч ихээр асааж байгаа тул эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдсэн байна. Шаньдун, Хэнань, Хэбэй мужуудад хэт халалтын улмаас сэрэмжлүүлэг гаргажээ. Мөн зарим хотуудад аюулын хамгийн өндөр буюу улаан төвшнийг зарласан байна.
Хүн амынхаа тоогоор Хятадын хоёр дахь муж болох Шаньдунд мөн эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдсэн тул сэрэмжлүүлэг гаргажээ. Улмаар Хятадын эрх баригчид "цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт тасалдахаас сэргийлэхийн" тулд нүүрс олборлолтыг нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ