Украины Зэвсэгт хүчин Оросын 34430 цэргийг устгажээ

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн өдүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Украины Зэвсэгт хүчин Оросын 34430 цэргийг устгасан гэж Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгджээ.
Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдэгдсэнээр, дайн эхэлснээс хойш Оросын 34430 цэрэг, 183 нисдэг тэрэг 1504 танк устгасан гэнэ.
Ерөнхий штабын гаргасан мэдээлэлд хоёрдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Оросын амссан хохирлыг дурджээ.
Бие бүрэлдэхүүн 34430 орчим хүн
Байлдааны хуягт машин 3 632
Автомашин, цистерн 2 548
Танк 1 504
Артиллерийн систем 756
Шуурган галын тийрэлтэт систем 240
Онгоц 216
Нисдэг тэрэг 183
Далавчит пуужин 137
Агаараас эсэргүүцэн хамгаалах систем 99;
Тусгай техник 60
Хөлөг онгоц 14
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ