Орос, Беларусийн иргэдэд Чех виз олгохгүй
2022-06-23

Чех улс Орос болон Беларусийн иргэдэд виз олгохооргүй болжээ. Энэ талаар Чехийн хэвлэл мэдээллийн үндэсний агентлаг мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, Чех улс Беларусь, Оросын иргэдэд виз, түр хугацаанд оршин суух зөвшөөрлийг олгохгүй байх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр 2023 оны гуравдугаар сарыг дуустал үйлчлэх юм байна. Эх сурвалжийн онцолсноор, энэ алхам нь Чехийн гадаад улс төрийн ашиг сонирхлыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой аж. Түүнчлэн дайныг дуусгахын тулд Орос, Беларусьт шахалт үзүүлэх зорилготой гэнэ.

 

Гэхдээ хүмүүнлэгийн виз олголтод энэ шийдвэр хамаарахгүй юм байна. Түүнчлэн одоо оршин суух зөвшөөрөлтэй болон зөвшөөрлөө сунгах хүсэлтэй хүмүүс, Чех улсад амьдрах эрхтэй гадаадын иргэдийн гэр бүлийн гишүүдэд хамаарахгүй аж.

 

Эргэн сануулахад, дайн эхэлсэн өдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Чех улс Оросын иргэдэд виз олгохоо зогсоосон юм. Түүнчлэн Чех дэх Оросын консулын газрын үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцалж, Санкт-Петербург болон Екатеринбург дахь Чехийн консулын газруудыг түр хугацаанд хааж байгаа талаар зарлаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Би:
Путлер үхэж байж Дайн зогсоно!
2022-06-26
Би:
Путлер үхэж байж Дайн зогсоно!
2022-06-26
Виз өгөхгүй бол танк унаад оччихдог улс шүү
2022-06-23
Алуурчин оросууд Та нарын гарт олон хүүхпүүд үхэж бна!!
2022-06-23
Нато д элссэн орнууд нэг их хамгаалагдана гэж эндүү ойлгоод байнадайн хүндэрвэл хамгийн түрүүнд нэгэн зэрэг цөмийн цохилтын бай болно.нато бол эхэлж үхэх магадлал
2022-06-23