Болгарын Засгийн газар огцорч, Ерөнхий сайд нь Оросыг буруутгав
2022-06-24

Болгарын Ардын хурал "Өөрчлөлтийг үргэлжлүүлье" намын дарга Кирил Петковын засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх санал хураалт явуулжээ. 

 

Санал хураалтын дүнгээр засгийн газарт итгэл хүлээлгэхгүй гэж 124 гишүүн саналаа өгсөн байна. Ингэснээр Кирил Петковын засгийн газар огцорчээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, "Болгарын хөгжлийн төлөөх иргэд" сөрөг хүчний намынхан Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байх санал асуулгыг санаачилсан байна. Улмаар энэ санаачилгыг "Эрх, эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн", "Ийм ард түмэн байдаг" намууд дэмжжээ. Эдгээр намууд Кирил Петковыг Болгарт инфляци нэмэгдсэнд буруутгасан байна.

 

Энэ сард Болгарт хэрэглээний инфляци 15,6 хувьд хүрсэн бөгөөд энэ нь 1998 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Үнэ нэмэгдэх болсон гол шалтгаануудын нэг нь Петков хийн үнийг рублиэр төлөхөөс татгалзсанаар Оросоос ирэх байгалийн хийн нийлүүлэлт тасалдсантай холбоотой гэж сөрөг хүчнийхэн мэдэгдсэн байна. 

 

Тэрбээр засаг нь огцрохоор болсны дараа парламентын өмнө үг хэлэхдээ танхим нь унасанд сөрөг хүчний намын дарга нар болон Оросын Элчин сайд  Элеонора Митрофонаваг буруутгажээ.

 

Петковын үзэж байгаагаар сөрөг хүчнийхэн болон Оросын элчин сайд засгийн газар унагасанд буруутай гэнэ. Гэхдээ Болгарын ард түмний төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Петков мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өөрийн орны эрх ашгаа л эхэлж бодох хэрэгтэй биз дээ
2022-06-29
Улсаа бодохгүй байж тэмцэнэ гэж юу байдаг юм мундаг сөрөг хүчин байна.эгэ хүний улс төрийн карьерыг дуусгаа
2022-06-26
Зочин:
Улс ард иргэдээ бодохгүй яасын . Одоо укрианруугаа яваач . Унгараас үлгэр жишээ авахгүй балай
2022-06-26
өөрөө унасан хүүхэд уйлдаггүй, үмхээд боссон шороо амтгүй
2022-06-25
Би бие засах гээд гэрийнхээ нойлд орох гэтэл нөхөр түрүүлээд орчихлоо, путинг л буруутгахаасдаа
2022-06-25
Намар европчууд бүгд л ЗГ аа огцруулах байхдаа:
Намар европчууд бүгд л ЗГ аа огцруулах байхдаа
2022-06-25