Туркмений Ерөнхийлөгч Германд эмчлүүлэхээр явжээ
2022-06-23

Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов эмчилгээнд орохоор Герман руу ниссэн гэж Turkmen news мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ашхабадаас ниссэн Боинг-777 онгоц зургадугаар сарын 21-ний өдрийн 06:40 цагт Мюнхений нисэх буудал дээр газардаж дараа нь Франкфурт чиглэн хөөрсөн байна. Энэ онгоцоор Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Германд очсон, Мюнхений эмнэлэгт үзүүлээд, зургадугаар сарын 23-нд буцаж ирнэ гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Туркмений "Хроника Туркменистана" сайтын мэдээлснээр, Сердар Бердымухамдовын зорчсон гэх онгоцыг түүний эцэг, ерөнхийлөгч асан Гурбангулы Бердымухамедов ихээхэн ашигладаг байсан гэнэ. Мөн энэ онгоцоор Сердар Бердымухамдов энэ сарын эхээр Саудын Арабыг зорьж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бас нэг дарангуйлагч
2022-06-25