Н.Түмэнжаргал Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2022-06-24

 

БНСУ-ын Чунчон хотноо олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр таеквондо пүмсэ төрлөөр эхэллээ.

 

Энэ өдөр манай улсаас өрсөлдөж буй Н.Түмэнжаргал хүрэл медаль хүртэж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ажилттай эхлүүллээ. Н.Түмэнжаргалын хүртсэн энэхүү медаль нь Монголын таеквондочдын түүхэн дэх пүмсэ төрлөөр хүртэж анхны тивийн медаль юм.

 

 

Өнөөдөр тулааны төрөл эхлэх бөгөөд эрэгтэйчүүдийн -54кг жинд Ё.Пүрэвдаш, -68кг жинд Э.Буяншагай нар тулалдана.

Shuud.mn
Сонин хачин