Зам тээврийн ослоор гурван хүүхэд эндлээ
2022-06-24

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд 06 дугаар сарын 20-24-ны өдрүүдэд нийт 1283 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 918 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 18 хүн гэмтэж 1 хүүхдийн амь нас хохирсон байна.

 

 

Энэ долоо хоногт нийслэлд 1 хүүхэд амь хохирч, орон нутагт 6 хүний амь хохирсноос хоёр нь хүүхэд байна. 

 

Нийслэлийн хэмжээнд Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 356 зөрчлийг илрүүлжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 8 бүртгэгдсэнээс жолооч-7, явган-1 бүртгэгдсэн байна.

 

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ”

Shuud.mn
Сонин хачин