Уучлал гуйсан бөхийн барилдах эрхийг сэргээжээ
2022-06-24 10:47

МҮБХ-ны Тэргүүлэгчдийн тавдугаар сарын хурлаар барилдсан бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг зургаан сараар хасах шийдвэр гаргасан.

 

 

Аймгийн арслан Б.Батсайхан үндэсний бөхийн холбоонд өөрийн алдаа дутагдалдаа уучлал хүсэж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйгээ илэрхийлсэн өргөдөл ирүүлжээ. Түүний хүсэлтийг харгалзан барилдах эрхийг нь 06 дугаар сарын 25-ны өдрөөр сэргээх шийдвэрийг Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
иргнн:
Зөв байна Маш хатуу гол нь зарчимч шударга байж зөв гольдролд орно
2022-06-24