Архидан согтуурсан аав долоон настай хүүхдийнхээ амь насыг хохироолоо
2022-06-24

Энэ сарын 23-ны өдрийн 16:40 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах нэгдүгээр багийн нутаг Сүүжийн ус гэх газарт Хонда фит маркийн автомашин онхолдож, зорчиж явсан 7 настай С амь хохирсон байна.

 

 

Автомашины явсан маршрутыг шалгахад жолооч Д нь энэ өдрийн 11:00 цагийн үед хоёр хүүхдийн хамт аймгаас баруун хойш 45 дахь километрт байрлах Хавцгайтын аманд очиж, тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд буцаж явахдаа осолджээ. Жолооч 1.55 хувийн согтолттой байсан нь тогтоогдоод байна.

Shuud.mn
Сонин хачин