ОХУ Беларусийн нутгаас Украины нийслэлд цохилт өгч, орон сууцнууд өртжээ
2022-06-27

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаалыг хоёрдугаар сарын 24-ний өдөр өгснөөр Оросын арми хөрш оронруугаа халдаснаар өнөөгийн дайн эхлэж, дөрвөн сарын хугацаа өнгөрөөд байна. Сүүлийн өдрүүдэд тулааны явц эрчимжиж, Оросын арми Украины нийслэлийг онилжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Оросын цэргүүд ням гарагийн өглөө Украины нийслэл Киев хотод агаараас цохилт өгсөн байна. Оросын армийн хөөргөсөн пуужингууд орон сууцны хороолол, түүнчлэн хүүхдийн цэцэрлэгийн барилгыг оносон гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн бөгөөд цохилт давтагдаж болзошгүй гэж Украины Засгийн газар анхааруулжээ. 

 

Беларусийн нутаг дэвсгэр дээрээс пуужин харвасны дараа Киев хотод үд дунд дахин цуврал дэлбэрэлт болсон байна. Ням гарагийн өглөө эрт Оросын арми Киевт пуужингийн цохилт өгсөний улмаас цохилт болон пуужингийн хэлтэрхий унасны улмаас Киев хотын Шевченковын дүүрэг дэх олон давхар орон сууцнууд эвдэрчээ. Урьдчилсан мэдээллээр, Киев рүү зургаан пуужин харваснаас хоёрыг нь Украины агаараас эсэргүүцэн хамгаалах систем амдан устгасан гэнэ. 

 

Аврагчдын мэдээлснээр, орон сууц эвдэрч сүйдсэний дараа нуранган доороос долоон настай охиныг аварч эмнэлэгт хүргэсэн байна. Охины ээж, 38 настай эмэгтэй хавтанд даруулсан байсныг мөн аварч чадсан бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр, эмэгтэй Оросын иргэн аж. 

 

Оросын арми Киевт цохилт өгсний улмаас нуранганд даруулж нэг хүн амиа алдсан бол зургаан хүн шархадсан гэж Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдсэн байна. Гэмтэж шархадсан хүмүүсийн дунд дээр дурьдсан охин, түүний ээж багтаж байгаа бөгөөд охинд мэс засал хийсэн, биеийн байдал тогтвортой байгаа бол ээжийнх нь бие хүндэвтэр байгаа аж. Харин нурангад даруулж амиа алдсан хүн нь охины эцэг байж болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

 

Ийнхүү Оросын арми ням гарагт цохилт өгсөн нь мөн өдөр Германд эхлэх "Их долоо"-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө Украины эрх баригчдыг сүрдүүлэх гэсэн оролдлого гэж Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдсэн байна. Европын зөвлөлийн олон улсын харилцааны дэд дарга, Зведийн ерөнхий сайд асан Карл Бильдт ч мөн ийм байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. 

 

"Киев хотын орон сууцны хороолол руу өглөө эрт халдсан нь зориудаар байдлыг хурцатгасан, "Их долоо"-д өгөх сануулга байснаас гарцаагүй. Үүнийг өөрөөр тайлбарлахад хүнд" хэмээн Карл Бильдт Твиттерх хуудсандаа бичжээ.

 

Украины Ерөнхийлөгчийн захиргааны мэдээлснээр Оросын арми ням гарагт шилжих шөнө болон ням гарагийн өглөө нь Украины дэд бүтцийн объектууд төдийгүй Черниговск, Харьков, Луганск, Донецк мужуудын орон сууцны хорооллууд руу довтолсон хэвээр байсан гэнэ. Бямба гарагийн өглөө Оросын арми Ровенск мужийн Сарны хотод цохилт өгсний улмаас дөрвөн хүн амиа алджээ.

 

Түүнчлэн мөн өдөр Украин Оросын талаас ихээхэн халдлагатай нүүр тулсан байна. Украины тагнуулынхны мэдээлснээр, бямба гарагт Оросын арми 48 далавчит пуужин хөөргөж, заримыг нь Беларусийн нутгаас Оросын бөмбөгдөгчид хаясан байна.

 

Украины хохирол 

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн өдүүлж, дөрвөн сарын туршид дайн үргэлжилсэний улмаас Украинд асар их хохирол учирж, хохирлын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм. Украин улс санхүүгийн хохирлоос гадна хүний хохирол ихээр амссан бөгөөд үүнд иргэд олноор дүрвэсэн, энгийн хүмүүс болон цэргийн алба хаагчид олноор амиа алдсанаас үүдэлтэй гарз багтаж байна. 

 

Украины эрх баригчдын мэдээлснээр, дайн эхэлснээс хойш  орон сууц, бизнесийн объектууд, бусад дэд бүтэц сүйдсэн гээд нийтдээ 100 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж Украины Үндэсний банкны тайланд дурджээ. 

 

"Үйлдвэрлэл буурснаас гадна дайны улмаас эдийн засгийн нөөц боломж багассан. Банкны тооцооллоор, хүний хохирол, байгууллага, орон сууц, дэд бүтэц сүйдсэнээс үүдэн тавдугаар сарын эхэн гэхэд 100 тэрбум долларын хохирол учирсан. Энэ нь 2021 оны ДНБ-ий 50 хувьтай тэнцэнэ" гэж тайланд өгүүлжээ.

 

Олон улсын зүгээс Украинд олгохоор амалсан тусламжийн хэмжээ 30 тэрбум доллар хэдий ч одоогоор 7,4 тэрбум долларыг олгосон байна. Олгосон болон төлөвлөж буй тусламжийн хэмжээ Украин хөл дээрээ босоход хаанаа ч хүрэхгүй, хохирлыг нөхөн төлөхийн тулд 1,1 их наяд доллар шаардлагатай гэсэн дүгнэлтийг Европын хөрөнгө оруулалтын банк гаргажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-26
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-26
Тиймээ
2022-06-28
Лалар орос
2022-06-27
хөөрхий хол явах мөнгөгүй хүмүүс гэртээ үхэцгээж байна. олон орны сурвалжлагчид очиж сурвалжилж байна
2022-06-27
Фашист оросуудыг !!
2022-06-27
Тиймээ