Япон Оросын эсрэг нэмэлт хориг тавина
2022-06-27

Японы эрх баригчид Оросын эсрэг тавих хориг арга хэмжээнийхээ жагсаалтыг өргөжүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Фумио Кисида G7 дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэнийг NHK агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Япон улс 70 хувь хүн болон хуулийн этгээдийн хөрөнгийг царцааж, ОХУ-ын батлан хамгаалахын салбартай холбоотой 90 байгууллагын эсрэг экспортын хориг тавихаар төлөвлөж байгаа юм байна. 

 

Үүний зэрэгцээ G7-ийн бусад орнуудын адилаар Оросын алтнаас татгалзах аж. Япон улс дайнаас үүдэлтэйгээр Оросын эсрэг багц хориг удаа дараа тавьсан. Японы хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ, Беларусь, Донецк, Луганскийн 700 гаруй иргэн, 200 компани, байгууллага багтсан бөгөөд банк болон эдийн засгийн бусад салбарууд хоригт өртсөн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Чам шиг хөлдүү тэнэг Үхэр Монголоос тэнэг байв гэж
2022-06-27
Зочин:
Удахгүй цунамид өртөж тал нь живэхээ мэддэггүй самурайнууд . Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөнө гэж . Эдийн засгийн дайндаа үгүйрэл , вирүсийнийнхээ дайнд живэх болтугай
2022-06-27
зочин:
Чам шиг хөлдүү тэнэг Үхэр Монголоос тэнэг байв гэж