Монголын триатлонч Б.Мөнгөнтуяа хоёрдугаар байр эзэлжээ
2022-06-27

Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа нь Солонгосын Чүнчонбүгт зохион байгуулагдсан гурав дахь удаагийн тэмцээний олимпийн зайд 2 цаг 42 минут 05 секундын амжилт үзүүлж, 30-34 насны ангилалд хоёрдугаар байр эзэлсэн байна.

 

Тэрбээр хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахлах дэслэгч цолтой бөгөөд “Бээжин 2008” олимпод оролцсон билээ.  Б.Мөнгөнтуяа нь триатлоны олон улсын Level 1 ангиллын дасгалжуулагч юм.

 

Shuud.mn
Сонин хачин