Жүдочин Каниковский: Өрсөлдөгч гунигтай байхад би ялсан мэдрэмжээ ил гаргах дургүй
2022-06-27

Монголд болсон "Их дуулга" тэмцээнд алтан медаль хүртсэн Оросын жүдочин Матвей Каниковский ялалтынхаа дараа сэтгэл хөдлөлөө ил гаргах дургүй хэмээн "Матч ТВ"-д ярьжээ. 

 

Тэрбээр Улаанбаатар хотноо болсон тэмцээнд 100 кг хүртэлх жинд алтан медалийн эзэн болсон юм. Тэрбээр Португалийн жүдочин Жорже Фонсекуг ялж, ийнхүү алтан медаль хүртсэн байна. 

 

Матч ТВ: Та ийм тайван байдгийн нууц нь юу вэ?

 

Матвей Каниковский: Мэдэхгүй дээ, би сэтгэл хөдлөлөө ил гаргах дургүй. Өрсөлдөгч ялагдчихаад гунигтай байхад би хөөрөөд, сэтгэл хөдлөлөө ил гаргах нь буруу.

 

Матч ТВ: Тэмцээнд сэтгэл хангалуун байна уу?

 

Матвей Каниковский:  Үнэнийг хэлэхэд маш хүнд байсан. Бүхий л барилдаан маш удаан болсон тул би их ядарсан. Алтан медалийн төлөө барилдаж байхдаа өвдөг чичирж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ фашистын ярилцлага!!
2022-06-27