Путин дайн эхэлснээс хойш анх удаа гадаад айлчлал хийх гэж байна

Орос Украин руу түрэмгийлж эхэлснээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа гадаад айлчлал хийх гэж байгаа талаар "Украины үнэн" мэдээлжээ.
Оросын "Россия 1" сувгийн мэдээлснээр, Путин Тажикистан, Туркменистан улс руу айлчлах гэж байгаа аж. Владимир Путин эхлээд Душанбед очин, Тажикистаны ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийн, ажил хэргийн оройн зоог бариад дараа нь Ашхабада руу нисэх гэнэ.
Путин Москвад эргэн ирснийхээ дараа Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодотой уулзах юм байна. Индонези улс 2022 оны сүүлээр G20 -ийн дээд хэмжээний уулзалтыг нутагтаа зохион байгуулах бөгөөд G20-ийн гишүүн орнуудын тоонд ОХУ багтдаг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ