Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 29 хүн гэмтэж, 2 хүн нас баржээ
2022-06-27

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд 06 дугаар сарын 25-26-ны өдөр нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 357 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 16 хүн, орон нутагт 13 хүн гэмтэж бэртэж нийт 29 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас нийслэлд 5 орон нутагт, 3 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Орон нутагт 2 ослын улмаас 2 хүний амь хохирсон байна.

 

 

Нийслэлийн хэмжээнд Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 220 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэв. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 6 бүртгэгдсэнээс жолооч-5, явган-1 холбогдсон байна.

 

Жилд зам тээврийн ослын улмаас 400-600 хүн амь хохирч 2500-3000 хүн гэмтэж бэртэж байна. Ихэнх  осол нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэнээс болж байгаад анхаарч улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд зохион улсын хэмжээнд байгуулан ажиллаж байна.

 

Арга хэмжээний хүрээнд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамрагдан цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцлийг ханган ажиллаж байна.

 

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ”

Shuud.mn
Сонин хачин