Дэлхийн тэргүүлэгч орнууд Оросын алтнаас татгалзана
2022-06-27

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Германд G7-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ. Энд цугларсан орнуудаас дөрөв нь Оросын алтны нийлүүлэлтийг хориглох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Оросын алт нийлүүлэлтэд хориг тавихаар төлөвлөж байгаагаа дээд хэмжээний уулзалт болохоос өмнө АНУ, Их Британи, Япон, Канад улс мэдэгдсэн байна. Мөн энэ хоригт Герман, Франц, Итали ч нэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Америкийн Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.

 

"Орост хэдэн тэрбум долларын орлого оруулдаг, Оросын экспортын гол бүтээгдэхүүний нэг болох алтны нийлүүлэлтийг бид хориглож байгаагаа зарлана" хэмээн Байден дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнөхөн Твиттер хуудсандаа бичжээ.

 

Энэ хориг нь "Путиний цэргийн машины зүрхэнд нь тусна" гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна. Британийн олж авсан мэдээллээр, дайн эхэлснээс хойш Оросын олигархиуд мөнгөө хоригт оруулахаас эмээж алтан гулдмай ихээр авах болсон тул Оросын алтны эрэлт эрс нэмэгджээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Британийн Засгийн газар Оросын алтыг хориглох тухай хуулийг ойрын үед парламентаараа хэлэлцүүлэхээр зэхэж байгаа аж. Энэ хоригт шинээр олборлосон алт л хамаарах бөгөөд харин олон улсын зах зээлд хэдийнэ гарсан алтад хамаарахгүй юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эх оронч:
Алуурчин фашист Путлёр ард түмнээ ч хорлож хаялаа даа. Энэ алуурчин зандалчин нь хурдан чадраасай даа.
2023-09-13
ззоин:
орсуудийг.элдэв.янзаар.хавчих.юмдаа
2022-06-29
Алуурчин Путлер удахгүй үхлийн муугаар үхэж арван тамын ёроолд амьдаараа шарагдах болноо муу бузар шаар…!!!!
2022-06-29
Uursdiiguu huurgutsun gulugnuud. Bid bol aguu 7 ene ter geh geed baigaa yum uu. Hen ed nariig aguu geed baigaan. Busdaas iluu gej uursdiiguu bodson nohoinuud. Dollariin zah zeeld noyloh udur duusah bolj baigaa bolohoor america butsalsan usaar shees aldaad, yag uhlee. Ene daind oros yalawal america dotor sanhuugiin hyamral uusej gadaad dotood dollariin ergelt buurch humuus ni ajilguidej. Buh yum ni suurne. Dollariin noylol duusanaar shine zohion baiguulaltad orno. Harin ter shine erend amirica bagtaj orohgui gedgee medeed uhtlee aij baina.
2022-06-29
Отгооо:
Путин маш том алдаа гаргасан. Оросууд энэ хүнээ шүүх ёстой.
2022-06-27
зочин:
Америкийн долларын эзэдийн гол зорилго бол Оросын ард иргэд төр хоёрын хооронд яс хаяж хооронд мөргөлдүүлж Пүтинийг ард иргэдээр алуулах гол зорилго яг Ирак Ливи удирдагчидыг яаж алсныг дэлхий нийтээр харсан яг тийм маягаар
2022-06-27
Отгооо:
Путин маш том алдаа гаргасан. Оросууд энэ хүнээ шүүх ёстой.
Дэлхийн зах зээл дээр алтны ханш өсөх нь дээ. Барууны дээрэмчид юу л сэдээд бна даа. Алтаа үнэтэй зарж хямралыг гэтлэх гээд бна уу.
2022-06-27
орост алт хямдрах нээ
2022-06-27