Энэтхэгт үер болсны дараа үл мэдэгдэх өвчин дэгджээ
2022-06-27

Энэтхэгийн Ассам мужид үер болсны дараа нутгийн оршин суугчдын дунд үл мэдэгдэх өвчин тархсан гэж "Хабар 24" суваг мэдээлжээ. 

 

Эмч нарын үзэж байгаагаар энэ өвчин усаар дамжин тархдаг аж. Өвчтөнүүд халуурч, хүчтэй ханиалгаж байгаа бол зарим өвчтөнд арьсан дээр тууралт гарах шинж тэмдэг илэрчээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нутгийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажил үргэлжилж, хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл нийлүүлж байгаа гэнэ. Үерт автсан бүс нутгаас нийтдээ 5,5 сая хүнийг нүүлгэн, аюулгүй газарт шилжүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өвчин дуусахгүй ёстой муу ёрын цаг иржээ
2022-06-29