Bloоmberg: Орос дефолт зарлахад ойрхон байна
2022-06-27

Орос улс гадаад валютаар төлөх өрөөр дефолт зарлахад ойрхон байгаа талаар Блүмберг агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бондын хугацаа хэтэрсэн төлбөрийн 100 сая орчим долларыг төлөх хөнгөлөлттэй хугацаа зургадугаар сарын 27-нд шилжих шөнө дууссан байна. Хөнгөлөлттэй хугацаа дуусахад төлж чадаагүй бол дефолт гэж тооцогддог аж. Ингэснээр Орос улс 1918 оноос хойш анх удаа гадаад өрөөр дефолт зарлаж байгаа тохиолдол болно гэж агентлаг онцолжээ.

 

Харин Оросын тал энэ мэдээллийг няцаасан байна. Орост мөнгө байгаа учраас дефолт нүүрлэхгүй гэж ОХУ-ын санхүүгийн шинжээч, эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн Михаил Беляев "Лента.ру"-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

"Улсын төвшинд авч үзвэл 100 сая доллар гэдэг нэг их мөнгө биш. Тиймээс Орос улс төлбөрийн үүргээ биелүүлж амжина" хэмээн Беляев өгүүлсэн байна.

 

Гэхдээ техникийн дефолт зарлаж болзошгүй гэж эдийн засагч үзжээ. Учир нь хэдийгээр Орост мөнгө байгаа ч төлбөр төлөх арга зам хүндрэлтэй байгаа тул дефолт зарлаж болзошгүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
дайнд бэлдчээд дайн хйиж байгаа байлгүй
2022-06-27