Турк Оросын эсрэг хориг тавихгүй
2022-06-27

Оросын эсрэг хориг тавих нь энэ улсын эдийн засагт учруулахаас илүү их хохирлыг Туркийн эдийн засагт учруулна гэж Туркийн Ерөнхийлөгчийн төлөөлөгч мэдэгджээ. Энэ талаар Коммерсант агентлаг дамжуулсан байна. 

 

"Бид дайнтай холбоотойгоор Оросын эсрэг хориг тавихгүй. Бид улс орныхоо ашиг сонирхлыг хамгаалах нь мэдээж. Хориг тавьснаас үүдэж Оросоос илүү Туркийн эдийн засаг хохирно. Бид тодорхой байр суурьтай байгаа. Одоогоор барууныхан ч энэ байр суурийг ойлгосон" хэмээн Туркийн Ерөнхийлөгчийн төлөөлөгч Ибрахим Калын мэдэгджээ.

 

Энд дуулгахад, барууны орнууд Украин дахь дайнтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг хориг тавьсаар байгаа юм. Энэ өдрүүдэд Германд болж буй G7-ийн дээд хэмжээний уулзалтаар ч Оросын эсрэг тавих шинэ хоригийг хэлэлцэх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ дэлхий хоёр хуваагдаж бна. Америкийн дарангуйллаас залхаж бнаа гэсэн үг. Нэг талд нь байгалийн баялаг, хэт том зах зээл бүхий Орос , Хятад, Энэтхэг... гэх мэт томчууд. Нөгөө талд нь байгалийн баялгаа шавхсан Европ, эдийн засгаар тэргүүлэгч АНУ гэх улсууд.
2022-06-27
Энэ дэлхий юү болоод байна даө
2022-06-27