Франц дахь Хятадын элчин сайд: Бид Тайванийг аливаа аргаар эргүүлэн авна
2022-06-27

ОХУ Украин руу халдсанаас хойш БНХАУ-ыг Тайвань руу цэрэг оруулж болзошгүй гэсэн болгоомжлол гарах болсон. Харин Хятад, Тайванийн зөрөлдөөнийг Орос, Украины сөргөлдөөнтэй харьцуулж болохгүй, учир нь Тайвань эртнээс л Хятадын нэг хэсэг байснаас тусгаар улс байгаагүй гэж Франц дахь Хятадын Элчин сайд Лю Шай мэдэгджээ. 

 

Ийнхүү Тайвань Хятадын нэг хэсэг байсаар ирсэн учир БНХАУ арлыг эзэмших тухай эрхийнхээ талаар зарлаж, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалдаг гэж Лю Шай Францын Livre Noir сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

 

"Бид Тайванийг аливаа аргаар, тэр дундаа цэргийн аргыг ч ашиглан эргүүлэн авна" хэмээн Лю Шай мэдэгдээд энэ асуудал дээр Бээжингийн байр суурь ганхашгүй хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

Түүний үзэж байгаагаар эрт орой хэзээ нэгэн цагт энэ арал "эх орныхоо тэвэр"-т эргэн орох гэнэ. Түүнчлэн Хятадын зэвсэгт хүчин байлдааны байнгын бэлэн байдалд байгаа хэмээн Лю Шай онцолжээ.

 

Тэрбээр энэ ярилцлагыг өгөхөөс өмнө, Тайванийн ойролцоо Америкийн эргүүлийн онгоц нисэж өнгөрсөнтэй холбоотойгоор Хятадын тал эсэргүүцэл илэрхийлж байлаа. Энэ нь бүс нутаг дахь нөхцөл байдлыг тогтворжуулах зорилготой, олон улсын дүрэм журмыг зөрчсөн хэрэг гэж БНХАУ мэдэгдэж байв.

 

Энд дуулгахад, сүүлийн үед БНХАУ-ын эрх баригчид Тайваньтай хамтран ажиллаж буй АНУ-ыг ихээхэн буруушааж, энэ нь "нэг Хятад" бодлогыг ноцтой зөрчиж байгаа хэрэг хэмээн удаа дараа сануулж байгаа юм. Улмаар Тайвань, АНУ-ын харилцааны улмаас БНХАУ-ын зүгээс сэрэмжлүүлэг болгон цэргүүдээ байлдааны бэлэн байдалд оруулах, цэргийн онгоц хөөргөх зэрэг алхмыг удаа дараа хийсээр байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Хятадын Ардын чөлөөлөх армийн 29 онгоц Тайванийн агаараас эсэргүүцэн хамгаалах зурвасыг зөрчсөн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байлаа.

 

Тодруулбал, зургадугаар сарын 21-ний өдөр Тайвань руу Хятадын 29 онгоц ойртон ирсний дотор 17 сөнөөгч онгоц, зургаан бөмбөгдөгч онгоц байсан гэнэ. Онгоцнуудын зарим нь Пратас арлаас зүүн хойд чигт нисжээ. Ийнхүү Хятад цэргийн онгоцоо Тайвань руу илгээж байгаа нь энэ арлын эрх баригчдад өгч буй дохио гэж ажиглагчид үзэж байна. 

 

Учир нь Тайванийг БНХАУ-ын нэг муж, тус улсын салшгүй хэсэг гэж үздэг Бээжин Тайванийг аливаа асуудлаар бусад оронтой харилцахыг эрс эсэргүүцдэг юм.  Тайванийн тусгаар тогтнолын талаарх асуудал өнгөрсөн зууны 40-50-иад онд үүсэж байлаа. 1949 онд Коммунист намтай иргэний дайн дэгдээж ялагдсан Гоминьданы намын засгийн газар Тайвань арал руу зугтаж очсон бөгөөд 1970-аад он хүртэл Тайванийг багтаасан бүх Хятадын эрх баригч нь БНХАУ гэж тооцогдож байв. Тайвань тусгаар тогтнолынхоо төлөө тэмцдэг ч дэлхийн ихэнх орон энэ улсыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөггүй юм.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06