Хөдөлмөрийн мөлжлөгөө зогсоо, Б.Ганхуяг захирал аа
2022-06-27 12:38

Эрдэнэс Тавантолгой компанийн туслан гүйцэтгэгчдийн төлөөлөл, БНХАУ-ын төрийн өмчит компанийн ажилтан Төгсбаяр мэдээлэл хийлээ. Тус компанийн ажилчид бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор цалингаа нэмүүлэх хүсэлтийг удаа дараа тавьж, шаардлага хүргүүлсэн ч боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журманд инфляцийн түвшинтэй уялдуулан ажилчдын цалинг нэмнэ гэж заасан ч хуулиа биелүүлэхгүй байгааг тэрбээр хэлж байна.

 

 

Эрдэнэс Тавантолгойн зүүн цанхын уурхайд хүний эрх маш их зөрчигддөг. Эрдэнэс Тавантолгойн ажилчид дундажаар 5 сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл яг адилхан ажил хийж байгаа туслан гүйцэтгэгчид маш бага цалин авдаг. Эрдэнэс Тавантолгой компани туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээндээ монгол ажилчдын цалинг өөрсдийнхтэйгээ адил жишгээр оруулсан бол бидний эрх зөрчигдөхгүй байх байсан.

 

Эрдэнэс Тавантолгой компани хүний эрхийг дээдэлсэн уурхай гэж сурталчилдаг. Үнэн хэрэгтээ өөрийнх нь ажлын байран дээр хүний эрх зөрчигдөж байна. Бүх ажлыг туслан гүйцэтгэгчид хийдэг. Гэтэл жилийн эцэст үр дүнгийн мөнгийг Эрдэнэс Тавантолгой компанийнхан өөрсдөө 10-аас дээш сая төгрөг авдаг. Бидний цалин дээр 10 мянган төгрөг ч нэмэгддэггүй. Эрдэнэс Тавантолгойн уурхайд байгаа энэ хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоогооч, Б.Ганхуяг захирал аа. Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит компани. Тиймээс төр монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах шаардлагатай байгааг Төгсбаяр хэлж байна.

 

Баруун цанхын уурхайн туслан гүйцэтгэгчээр монгол компаниуд ажилладаг ч яг адилхан хөдөлмөрийн мөлжлөг явагддагийг тэрбээр нэмж хэллээ. Тиймээс гэрээг эргэн харж, монгол ажилчдын эрх ашгийг хангахыг шаардаж байна. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Ард:
Сахал мэтийн хувийнхантай ажиллаж соруулж байвал таарсан этгээд байна. Хувийн сайн нөхөд бий чамд бол олдохгүй.
2022-06-29
Zochin:
ene ganhuyag soligdoh bolooguin bh daa
2022-06-28
Zochin:
Ийм шоучин ноходыг зайлуулаачээ яагаад ингээд байлгаад бдаг бна даа хариуцлага гэж манайд бух шатанд байхгуй бсон бна шуу дээ
2022-06-27
Ард:
Юу вэ туслан гүйцэтгэгч тодорхой төсөвт ажлыг авдаг, гэрээ үүнд л чиглэдэг, гэрээ хийж чадаагүй бол асуудалтай. үндсэн гүйцэтгэгч хувийнхан бол \хуулийн\ асуудал үүсгэдэг. энд асуудал бол байгаа байх...
2022-06-27
ajil khiij amidrana shuu , muljuuleed bayna gej boddog bol gertee suu. zalkhuu mongol mini
2022-06-27