АНУ Украинд дунд болон алсын тусгалтай пуужингаас хамгаалах систем өгнө

АНУ Украинд ээлжит цэргийн тусламж үзүүлэх талаараа энэ долоо хоногт зарлах бөгөөд энэ удаад пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг тусламж болгон илгээхээр болсон талаар CNN агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дунд болон алсын тусгалын "газар-агаар" ангиллын пуужингаас эсэргүүцэн хамгаалах сайжруулсан системийг Украинд олгох юм байна. Түүнчлэн артиллерийн сум, радарын эсвэр хэрэгсэл зэргийг багтаасан шинэ тусламжийн талаар энэ долоо хоногт зарлаж болзошгүй гэнэ.
Энэ мэдээллээс өмнө Пентагон мэдэгдэл хийхдээ Украинд үзүүлэх ээлжит тусламжийн багцад HIMARS систем дөрөв, 36 мянган сум, 18 байлдааны тээврийн хэрэгсэл, 1,2 мянган гранатомет, 2000 пулемет, 18 эргүүлийн завь зэрэг зэвсэг багтана хэмээн онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ