БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Ногоон нуурт 1008 айлын орон сууц барьж эхэллээ
2022-06-27 14:00

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Ногоон нуур орчмын 4,2 га талбайд “1008” айлын орон сууцыг барьж байгуулах барилгын ажил өнөөдөр /2022.06.26/-ны өдөр нээлтээ хийлээ.

 

 

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” нь 21 давхар 8 блок бүхий нийт 84.833 м2 талбайтай, 7519 м2 ил болон газар доорхи нэгдсэн автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2420 м2 явган хүний талбай, 1262 м2 хүүхдийн тоглоомын талбай, 7270 м2 ногоон байгууламжийн талбайтай, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айлтай ниит 1008 айлын цогцолбор хороолол болж босох юм.

 

 

Төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах, холбогдох техникийн нөхцлүүдийг авах, барилгын ажлын үед ашиглах цэвэр ус, цахилгаанаар хангах, төсөл хэрэгжих талбайг чөлөөлөх, барилгын талбай руу орох орц, гарц гаргах бэлтгэл ажлуудыг бүрэн хангаснаар барилгын ажил ийнхүү эхэлж байна.

 

Барилгын ажлын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БНХАУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” ХХК-ийн Монгол дахь төлөөллийн газрын захирал Лиан Южин, Төслийн баг хамт олон, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөллүүд оролцлоо. Мөн Бугат хотын ардын Засгийн газрын хотын дарга Жан Руй болон бусад албаны төлөөлөгч нар цахимаар оролцов.

 

“Ногоон нуур-1008 айлын орон сууц”-ны зураг төслийг “Интеллект тауэр” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” ХХК БНХАУ-ын буцалтгүй тусламж 347.4 сая юанийн хөрөнгөөр 30 сарын хугацаанд хэрэгжүүлж ажиллах юм.

Shuud.mn
Сонин хачин
хятдууд шинэ барилгууд нураад байгаа. барилга барихыг европоос л сурах хэрэгтэй
2022-07-01
бас хужаа ажилчид орж ирж хүүхдүүд хүчиндэж эрчүүдийг ална. 70 80 аад онд ингэж эрчүүд олноороо залуугаараа үхдэггүй байсан. одоо залуучууд олноороо үхээд байна мэдээж хятдууд л алж байгаа. дан монголчууд байхад алдаггүй байсын
2022-07-01
Монгол ГУЙЛГАЧИН биш:
Буцалтгүй тусламж авахаа боль. Хүнээс юүү ч бүү гуй.
2022-06-28
Зочин:
Орон гэр болох байр сууцны үнийг хэтэрхий сансарт гараад гаргаад байна худлаа үнийн хөөс болоод байгааг буулгахгүй бол монголын бараг баячууд ч авч дийлэхгүй байдал үүслээ юун дундаж болох нь бага орлоготой нь бүр цаашаа боллоо
2022-06-27
Үнэгүй зүйл гэж үгүй
2022-06-27
Умайсан жижиг байрууд барих нь
2022-06-27
Иргэн:
Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг. Гэхдээ шаварлаг сул хөрсөнд олон давхар барилга барина гэж байгаа. Энэ дээр грунт фундамент буюу гүнзгий баганан суурь хийж өгөх байгаа. Тэрийг манай барилгын хяналт тавьх хүмүүс маань мэдэх байгаа. Газар шилгээвэл налаад л унана шүү дээ. Хятадад ийм өндөр байшин тэр чигтээ налаад унасан байдгийг бүгд мэднэ.
2022-06-27
Ахмадын хороолол шиг дээд айлын ОО-ын шугам нь доод айлынхаа таазаар явдаг юм хийчихэв ээ
2022-06-27