Британи Украины үр тариаг экспортлохын тулд төмөр зам засахад 10 сая фунт зарцуулна
2022-06-27

Дэлхийн үр тарианы нийлүүлэлтийн 10 гаруй хувийг хангадаг Украинд дайн дэгдэж, гол боомтуудыг Оросын арми хаасны улмаас дэлхий дахинд хүнсний хомстол нүүрлэж болзошгүй гэж олон улсын байгууллагууд анхааруулж байлаа.

 

Тиймээс улс орнууд Украины үр тариан хэвийн нийлүүлэлтийг хангахаар хамтран ажиллахаар болсон. Тэр дундаа Их Британи Украины төмөр замын дэд бүтцийг засаж, үүгээр үр тариа экспортод гаргахын тулд 10 сая фунтийн тусламж үзүүлэхээр болсон талаар Засгийн газар нь мэдэгджээ.

 

Одоо хоёр тал хэлэлцээ хийж, төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, галт тэрэг, үр тариа зөөх ажлыг хангах чиглэлээр тохиролцож байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин