Путин, Зеленский хоёр G20 дээд хэмжээний уулзалтад оролцоно
2022-06-28

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оролцох G20-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч оролцохоор болжээ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, энэ дээд хэмжээний уулзалт 2022 оны 11 дүгээр сард Индонезид болох бөгөөд Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Путинийг уулзалтад оролцохыг урьж, Путин урилгыг хүлээн авсан байна. Путиний туслах Юрий Ушаковын мэдэгдсэнэээр, Индонезийн тал Путинийг дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохыг урьжээ.

 

Энд дуулгахад G20-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт Бали арал дээр 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдсон. G20 бүлэгт  Австрали, Аргентин,  Бразил, Их Британи, Герман, Европын холбоо,  Энэтхэг, Индонези, Итали, Канад, БНХАУ, Мексик, ОХУ, Саудын Араб, АНУ, Турк, Франц, БНСУ, ӨАБНУ, Япон гэсэн орон багтдаг. Хэдийгээр Украин энэ бүлэгт багтдаггүй ч дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлын улмаас Украины Ерөнхийлөгчийг дээд хэмжээний уулзалтад урьсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эх оронч:
Тэр үед Путин байхгүй болчихсон байна. Вангаа хэлж байсан юм шүү.
2022-06-28
Путин буудчихвийдээ
2022-06-28
Чи л байхгүй байж магадгүй
2022-06-28
zochin:
xurdan duusaasai
2022-06-28
Уншигч:
Тэр болтол энэ халзан тагжгар байх уу.
2022-06-28
Чи л байхгүй байж магадгүй