Говь-Алтай аймгийн Засаг дарга ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад тэтгэлэг олгожээ
2022-06-28

 

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдад баяр хүргэж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгожээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 12 дугаар ангиа төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн сурагчдыг Ардын дуу бүжгийн Алтай чуулгад хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

 

Сүүлийн жилүүдэд манай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 21 аймгаас сүүл мушгих болсон нь яахын аргагүй анхаарал хандуулах асуудал байсан юм.

 

Иймээс аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлд "Боловсролын чанарыг сайжруулах" төслийг нэн тэргүүнд тусгаж, багшийн урамшуулал, сургалтын хэрэглэгдэхүүн, суралцах орчинг сайжруулах чиглэлд дорвитой анхаарч, сургуулийн захирал, багш нар төдийгүй сумын Засаг дарга нарыг ч мөн үүрэгжүүлэн ажилласны үр дүнд Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр өнгөрсөн жил улсын хэмжээнд 19-р байранд орсон бол 2022 оны шалгалтын урьдчилсан дүнгээр 9-10 байр урагшилсан үзүүлэлттэй байна.

 

Энэ бол эцэг эхчүүд, сурагчид, багш нарын маань шаргуу хөдөлмөрийн үр шим юм.

 

Мөн ЭЕШ-аа амжилттай өгч 800 оноо авсан:

 

  • Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн 12в ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ,

  • Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Болортуяа

  • Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Э.Дөлгөөн

  • Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Б.Даваажаргал нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлгээр шагнаж, урамшууллаа.

 

Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээ эзэмших эрхтэй болсон нийт сурагчиддаа халуун баяр хүргэе.

Улс, аймгийнхаа хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан чадварлаг боловсон хүчин болно гэдэгт итгэж байна.

 

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар 

 

Shuud.mn
Сонин хачин