БНАСАУ цөмийн туршилтад бэлдэж болзошгүй тул Өмнөд Солонгос цэргийн сургуулилалт хийж байна

Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилтад бэлтгэж байж болзошгүйтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын цэргийнхэн даваа гарагт цэргийн сургуулилалт эхлүүлжээ. Энэ талаар БНСУ-ын Зэвсэгт хүчнээс авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
"Пхеньян цөмийн туршилт явуулж болзошгүй аюул занал нэмэгдэж байгаатай холбоотойгоор Агаарын цэргийн хүчин болон тэнгисийн цэргийн флот таван өдрийн хамтарсан сургуулилалт хийж, байлдааны бэлэн байдлаа дээшлүүлэхээр эрмэлзэж байна " хэмээн Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний мэдэгдэлд өгүүлжээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын баруун эргийн дагуу цэргийн сургуулилалт явагдаж байгаа аж.
Энд дуулгахад, Хойд Солонгос цөмийн зэвсэг туршихаар бэлдэж байж болзошгүй гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Тухайлбал, энэ сарын зургааны өдөр МАГАТЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Рабаэль Гросси мэдэгдэл хийхдээ Хойд Солонгосын Пунгери полигонд барилгын ажил явагдаж байгаа баримт цуглуулсан, энэ нь цөмийн зэвсэг туршихаар бэлдэж буйн шинж тэмдэг байж болзошгүй хэмээн онцолж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ