Борис Жонсон: Оросын эрдэмтэд ээ, Их Британид хүрээд ир!
2022-06-28

Владимир Путиний бодлогод таагүй хандаж байгаа Оросын эрдэмтэд Британид шилжиж ирэх өргөдлөө өгөн, Британид Украины мэргэжил нэгтнүүдтэйгээ хамт ажиллаж болно гэж Борис Жонсон мэдэгджээ. 

 

"Путиний хүчирхийллийг түгшин харж байгаа, Орост аюулгүй байдлаа хангаж чадахгүй байгаа Оросын эрдэмтэд, судлаачид аа! Та бүхэн Их Британи руу шилжиж ирэх өргөдлөө зоригтойгоор гаргаж болно. Нээлттэй, ил тод байдал, эрх чөлөө, мэдлэгт тэмүүлэх чанарыг үнэлдэг оронд ирж ажиллах боломжтой" гэж Жонсон мэдэгдсэнийг Guardian сонин дамжуулжээ.

 

"Эрсдэлийн бүс дэх судлаачид" хөтөлбөрийг Их Британи хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хөтөлбөрт зориулсан төсвийг 10 сая фунт стерлингээр нэмэхээр болсон байна. Хөтөлбөрийн хүрээнд Украинаас 130 орчим эрдэмтэн Британид ирж ажиллахаар болсон талаар  Guardian мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Яаг
2022-06-28