Л.Ганбат: Улсын хэмжээнд 208 шалгуулагч ЭЕШ-д 800 оноо авлаа
2022-06-28

 

БШУЯ-аас ЭЕШ-ын нэгтгэсэн дүнг танилцуулж байна.

 

БҮТ-ийн захирал Л.Ганбат “ЭЕШ-ыг улсын хэмжээнд нийт 49 шалгалтын байранд зохион байгуулж дууслаа. Мэдээллийг тухайн бүрд нь мэдээлсэн. Шалгалтын дүн оноо гарч дууссантай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн ЭЕШ-ын батламж хуудсыг БҮТ-ийн цахим хаяг руу нэвтэрч ороод цахимаар хэвлэж авах боломжтой. Улмаар их дээд сургуульд элсэх боломжтой. ЭЕШ-ыг зохион байгуулахад оролцож, хамтарч ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье. ЭЕШ-ын зохион байгуулалтад 3000 орчим багш оролцсон.

 

Энэ жилийн ЭЕШ-ын ирц 92 хувьтай байлаа. Энэ жил улсын хэмжээнд  208 шалгуулагч ЭЕШ-д 800 оноо авчээ. Тухайлбал, Орос хэлний хичээлд 67 шалгуулагч 800 оноо авсан бол математикийн хичээлээр 31 шалгуулагч 800 оноо авсан байна. 

 

Энэ жил Их дээд сургуульд элсэх үндэсний босго оноог 480 байхаар тогтоосон" гэж мэдээллээ.

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин