Техаст хаягдсан ачааны машинаас олон цогцос олджээ
2022-06-28

АНУ-ын Техас мужийн  өмнөд хэсэгт хаягдсан ачааны машинд олон цогцос байгааг илрүүлжээ. Энэ талаар Ассошейтед пресс агентлаг албаныхнаас авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн байна. 

 

Ассошейтед пресс агентлагийн мэдээлснээр, хаягдсан машины ачааны хэсэгт 46 хүний цогцос илрүүлжээ. Түүнчлэн 16 хүн амьд байсныг эмнэлэгт хүргэжээ. Амиа алдсан хүмүүс нь хууль бусаар АНУ-ын хил нэвтрэх гэж байсан цагаачид байж болзошгүй гэж Америкийн цагдаагийнхан таамаглаж байгаа аж.

 

Энд дуулгахад, өмнө нь Европ, Британид ч энэ төрлийн хэрэг нэг бус удаа гарч байв. Цагаачид хууль бусаар хил нэвтрэхийн тулд ачааны машинд олноор зорчиж, улмаар зориулалтын бус ачаанд олуулаа халуунд зорчих үед агаар дутагдаж амиа алдсан тохиолдол хэдэнтээ гарч байв. Техасаас ачааны машин олж, цогцос илрүүлэхэд орчны хэм 40 хэм байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зориуд алсан биз. Гадныхан их ирээд байвал алсан нь дээр л дээ
2022-06-29