БНХАУ дуунаас хэт хурдан зорчигч тээврийн онгоц бүтээж байна

Хятадад дуунаас хэт хурдан зорчигч тээврийн онгоц бүтээж байгаа гэнэ. Энэ талаар Хятадын Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дуунаас хэт хурдан зорчигч тээврийн онгоц нь 10 хүртэлх хүнийг 6000 километрээс дээш зайд тээвэрлэх чадвартай байх гэнэ. Онгоцны хурд 7350 км/цаг болно гэж тооцоолжээ. Харьцуулахад, энгийн зорчигч тээврийн онгоц цагт 900 километр зайд хурдалдаг юм.
Дуунаас хэт хурдан онгоц бүтээх төсөл боловсруулалтын шатандаа явж байгаа гэнэ. 2025 оноос өмнө анхдагч загварыг гарган туршихаар төлөвлөж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ