ISW: Оросын арми ихээхэн хохирол амссан тул бэлтгэл офицерүүддээ найдаж байна

Украинтай дайтаж буй Оросын арми ихээхэн хохирол амссан тул бэлтгэл офицер, нөөцөнд байгаа цэргүүдээсээ бие бүрэлдэхүүнээ нөхөх найдлага тавьж байна гэж ISW /Дайн судлалын хүрээлэн/ мэдээлжээ.
Америкийн Дайн судлалын хүрээлэн сүүлийн үед цуглуулсан баримт, тэр дундаа Кременчугт өгсөн цохилтын талаарх баримт мэдээлэл дээр тулгуурлан Оросын арми энэ төрлийн дайралтаа улам нэмэгдүүлж болзошгүй гэж таамагласан байна.
Түүнчлэн Оросын арми цэргийн лидерүүдээ алдсан, тиймээс одоо бэлтгэл офицер, нөөц цэргүүддээ найдлага тавьж байгаа гэж АНУ-ын Батлан хамгаалахын чиглэлийн өндөр албан тушаалтан мэдэгджээ. Түүний онцолсноор ОХУ батальоны бүлгүүд, бие бүрэлдэхүүнээ шавхсан бригадаа дэмжихийн тулд бэлтгэл офицерүүдээ дайчилж болзошгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ