Moody: Орост гадаад өрийн дефолт нүүрлэсэн
2022-06-28

Орос гадаад өрийн дефолтод орсон гэж олон улсын Moody's агентлаг мэдэгджээ. Учир нь гадаад өрөө төлөх хөнгөлөлттэй хугацаа дуусч, Оросын евробондыг худалдан авсан талууд 100 сая долларын төлбөрийг хүлээн аваагүй байгаа аж. Moody's агентлаг ийн мэдэгдэхээс өмнө Блүмберг агентлаг Оросыг 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолттой нүүр тулсан хэмээн мэдээлж байлаа.

 

Хэдийгээр дефолт болсон ч энэ 1998 оных шиг дампуурал биш гэж эдийн засагчид онцолж байна. Учир нь Орост мөнгө байгаа, гэхдээ Оросын эсрэг тавьсан барууныхны хориг арга хэмжээний улмаас гадаад төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй байгаа аж. 

 

ОХУ дефолтоо албан ёсоор зарлахгүй, үүнийг голчлон олон улсын рейтингийн агентлагууд зарладаг. Гэхдээ одоо ийм агентлагууд бүгд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хуучин орос дотоод хэрэгцээгээ хангаад болдог л байсан. Хойшид ч чадах байлгүй
2022-06-29