Якутад ойн түймрийн улмаас онц байдал тогтоожээ
2022-06-28

Якутын нутаг дэвсгэр даяар онц байдал тогтоожээ. Энэ нь тус бүс нутагт дэгдсэн ойн түймэртэй холбоотой гэж Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн хоногт Якутын ойд гарсан гал түймрийн хэмжээ хоёр дахин нэмэгджээ. Энэ бүс нутагт 60 ойн түймэр бүртгэгдэж, гал 55,5 мянган га газрыг хамарсан байна.

 

Галыг унтраахаар 35 техник, 772 хүн ажиллаж байгаа гэнэ. Ойрын үед "Авиалесоохрана" холбооны албаны 160 шүхэрч десант ирж, гал түймэр унтраах ажилд оролцоно гэж Якутын Экологийн яам мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин