Зеленский Оросыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хасахыг уриалав

Орос улс НҮБ болон түүний бусад салбар байгууллагад даргалах, тэр тусмаа Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд байх эрхгүй гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
"НҮБ-ын Ерөнхий ассамблей дахь алан хядагч улсын төлөөллийн бүрэн эрхийг нь хасахыг уриалж байна. Ингэх боломжтой, үүнийг хийх шаардлагатай, мөн энэ нь шударга ёсонд нийцнэ. Орос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд үлдэх эрхгүй" гэж Зеленский НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд цахимаар оролцон үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
Өмнө нь гуравдугаар сард Зеленский мэдэгдэл хийхдээ Оросыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хасахыг уриалж байсан юм. Тэрбээр Орос улс цэргийн гэмт хэрэг үйлдэж байгаа тул энэ зөвлөлд байх эрхгүй гэж үэзж байгаагаа илэрхийлж байв.
Энд дуулгахад, ОХУ бол Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн юм. Энэ улсыг зөвлөлөөс хасах нь эргэлзээтэй бөгөөд учир нь байгууллагын журамд аливаа улсын байнгын гишүүний статусыг хураах заалт тусгагдаагүй байдаг.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ