ГХЯ: Жэжүд байгаа монгол иргэд визний зөрчилгүй байгаа
2022-06-29 08:59

 

"БНСУ-ын Жэжүд аялахаар очсон 23 монгол иргэнээс холбоо тасарсан, тус иргэдийг хайж байна" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл уг мэдээлэл үнэн эсэх талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодрууллаа.

 

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “БНСУ-ын талаас албан ёсоор манай улсад мэдэгдэл ирүүлээгүй байна. Монгол Улсын иргэд Жэжүд нэг сарын хугацаатай визгүй зорчих эрхтэй. Тус иргэд зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон бөгөөд визний хугацаа нь долдугаар сарын 21-нд дуусна.  Тиймээс тус иргэдийг  визний зөрчилтэй гэж үзэхгүй.

 

Долдугаар сарын 9,14-нд Жэжүгээс Монгол руу нислэгтэй. Тиймээс тус нислэгээр  ирнэ гэж найдаж байна" гэж мэдээллээ.

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
хүний наймаагаар ороод алуулчихсан юм биш биз
2022-07-01