Гадаад орнуудаас Хятадад очиж буй хүмүүс долоо хоног тусгаарлагдана
2022-06-29

Коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас хатуу хөл хорионд байсан Хятад сүүлийн үед өвчний тохиолдол эрс багассантай холбоотойгоор зарим оронтой харилцах агаарын хилээ нээсэн. Үүнтэй холбоотойгоор гадаадын орнуудаас ирэх хүмүүст зориулсан тусгай журам боловсруулжээ. 

 

Жэнминь жибао сонины мэдээлснээр, Хятадыг зорин гадаадын орнуудаас ирсэн хүмүүс долоо хоног тусгаарлагдах юм байна. Долоо хоногийн тусгаарлалтыг тусгай зочид буудалд өнгөрөөх бол үүний дараа дахин гурав хоног гэртээ тусгаарлагдах ёстой аж. 

 

Өмнө нь гадаадын орнуудаас ирсэн хүмүүс бүс нутгаас хамааран 21 хүртэлх өдрөөр тусгаарлагдаж байсан юм. Ийнхүү тусгаарлалтын хоногийг цөөрүүлсэн нь Хятадад халдварын нөхцөл байдал тогтворжсонтой холбоотой гэж БНХАУ-ын эрх баригчид мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин