Хүний нутагт зугтагсад буюу Монголын үнэн төрх
2022-06-29

БНСУ-д аялахаар очсон 150 монгол жуулчны 23 нь сураггүй алга болсон гэх мэдээлэл Монгол, Солонгосын олон нийтийн сүлжээгээр нэг цацагдав. Тус улсын аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр 150 монгол жуулчин 4 шөнө 5 өдрийн аялал хийхээр энэ сарын 22-ны өдөр Чежүгийн олон улсын нисэх онгоцны буудалд буужээ. Тэд 26-ны өдөр эх орондоо буцахаар төлөвлөж байсан ч 23 нь сураггүй алга болсон гэнэ. Манай улсын иргэд Солонгост 30 хоног визгүй байх боломжтой тул долоодугаар сарын 21-нийг хүртэл жуулчны хэвийн статусаа хадгалах боломжтой. Харин үүнээс хэтэрвэл хууль бусаар оршин суугч буюу “харлагч” болно.

 

 

Гадаад харилцааны яам ч монгол иргэд визний зөрчилгүй байгаа, хугацаандаа буюу 07 дугаар сарын нислэгээр буцаж ирнэ гэж найдаж буйгаа илэрхийлж байна.

 

Визний хугацаа дуусаагүй учраас монголчуудыг зугтсан, алга болсон гэж албан ёсоор мэдээлэх боломжгүй. Тэд аялах зорилготой учраас хаа нэгтэй амарч зугаалж явахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ гэх шалтгаан бас байна. Мэдээж тэдэнд эргэж ирэх шалтгаан олон бий, эх орон, гэр бүл...

 

Харин сэтгэл хангалуун амьдрах боломж, хангалттай цалин хөлстэй ажил, шударга нийгэм гэдэг өнцгөөс яривал их өөр хариулт гарч ирэх нь мэдээж. Энэ үүднээс бол тэд зугтсан байхыг ч үгүйсгэх аргагүй.

 

Хууль зөрчигч болоод ч хамаагүй тэнд үлдэхийг хүсвэл буруутгах боломжгүй. Учир нь эх орондоо сэтгэл хангалуун амьдрах боломж байхгүй. Монголд өдөр, шөнөгүй ажиллаад олсон мөнгөөр хүссэн байр, машинаа ч авах боломжгүй. Зөвхөн өнөөдөр, маргаашийг л аргацааж болно. Хурааж, хуримтлуулаад гадагшаа аялж, зугаалах тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Тэгэхээр залуус сэтгэл хангалуун амьдралын төлөө хүний нутаг руу үхэн хатан зүтгэх нь мэдээж. Зугтаад ч хамаагүй тэнд үлдэхийг хүсэх нь тодорхой, ядаж л амьдралын наад захын хэрэгцээгээ хангахын төлөө шүү дээ.

 

Хэрвээ Монгол Улсын иргэд хэдэн арваараа хүний нутагт оргож зугтаад, ор сураггүй алга болвол үүнд Монголын төр буруутай. Энэ төр засаг иргэнээ зугтагч болтол нь зовоож байна гэсэн үг. Хэн ч эх орноосоо зугтахыг хүсэхгүй. Ажилтай, хангалттай цалин орлоготой, сэтгэл хангалуун байсан бол эх орондоо эзний хувиар сэтгэл амар амьдрахыг хүснэ. Гэвч Монголд тийм боломж байхгүй.

 

Монголоос гарч л чадвал хууль бусаар амьдарч, хар ажил хийгээд ч хамаагүй хүний нутагт үлдэхийг хүсэгчид хэдэн мянгаараа бий. Тэд жаргаж цэнгэхийн тулд хүний нутгийг зориогүй, тэнд үлдэхийг хүсээгүй. Бусдын л адил хүн шиг сэтгэл хангалуун амьдрахыг хүсэж байгаа.

 

Өргөн уудам газар нутагтай, асар их баялагтай, гуравхан сая хүн амтай Монгол Улсын иргэд эх орондоо амьдрах биш гадагшаа зугтах хүсэлтэй. Хөгшин, залуугүй хүний нутагт ажиллаж, амьдрах мөрөөдөлтэй. Эх орны хөгжил, иргэний сэтгэл хангалуун амьдрах боломжийг хулгайлагчид энэ төр засгийг удирддаг болохоор хүн бүрийн итгэл алдарч, шударга нийгэм, сэтгэл хангалуун амьдралыг эрж гадагшаа зугтаж байна. Тэд эх орондоо эдлээгүй сэтгэл ханамж, хангалуун амьдралыг харийн нутгаас хайж яваа нь тэр.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
монгол хүмүүс эх орондоо сайхан амьдрах эрхтэй биз дээ. яагаад заавал гадаад улсууд руу дүрвэж байгаа юм шиг явах ёстой юм.
2023-03-18
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258:
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258:
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
Яах вэ дээ хар бор ажил хийгээд ахиухан мөнгө хийж гэр бүлээ тэжээх гэж л зугтсан нь тодорхой, буруутгах ч арга алга. Солонгост харлаад 10 жил хатуу хүнд ажил хиыж Монголдоо ирээдт2,3 сар болоод л хэрэггүй ирж гэдэг хүмүүс зөндөө л байдгийн бна лээ
2022-06-30
ganaa:
mongolchuud huvia hicheesen archaagui humuus bie bieniigee daraa daraagiinhaa ueiig boddoggui. iim durakuudaas bolood hugjihgui bga ymaa buh ymiig tur zasag gej tenegtehee odoo bolih heregtei
2022-06-30
Иргэн:
Чаваасаа, муу Солонгосыг гоё гэж бодооод байхдаа яадаг юм бэ?
2022-06-30
zochin:
yag dain bolson gazraas l ingej durvej bauna
2022-06-30
Тайландад мариуханг зөвшөөрснөөс хамаг хоол урландаа мариухан хийж зараад хэдэн хүн хордож үхсэн. Тайланд хоол аюултай болсон байна
2022-06-29
Хүний наймаагаар ороод үхсэн байх
2022-06-29
Хүний найрсагаар ороод үхсэн байлгүй
2022-06-29
Зарим нь хүний найрсагаар ороод үхсэн ч байж болно шдээ
2022-06-29
Ямар хүмүүсийг сонгоод байдын тэнэг юмуу
2022-06-29
Чи засмал ил хүүхний будмал тос хядсан нүүрэнд дурлаад хужаа биеийг нь тэврэх гэж солонгост байгаа шдээ. Өмхий хужаа нар хужаа нартаа л татагддаг мэдээж
2022-06-29
За яахав дээ солонгост үйлдвэрийн ослоор эсвэл сонуудын нарт үхэх гоё юм байлгүй дээ
2022-06-29
Unen:
Bi huu ohin 2 oo ongotsnii buudal deer uiluulaad uldeegeed yvsan aaw baina.Ene tur zasag oligtoi baisan bol minii urs aawtaigaa jargaltai baih bailaa.Ursiin mini nulimasaar hoolloj etsgiig hvnii nutagt ilgeesen Mongoliin tur zasagt bayrlalaa!!!!
2022-06-29
Чи засмал ил хүүхний будмал тос хядсан нүүрэнд дурлаад хужаа биеийг нь тэврэх гэж солонгост байгаа шдээ. Өмхий хужаа нар хужаа нартаа л татагддаг мэдээж
иргэн:
Солонгосчуудад визгүй орохыг зөвшөөрсөн, одоо монголчуудыг визгүй орохыг зөвшөөр гээд дээр дооргүй орилсоор визгүй ордог болов, харин нөгөө хэдэн монголчуудын 15% нь оргоод зугтав аа. Нүдний булай. Харин солонгосчуудаас монголд харлаад үлдсэн хүн нэг ч алга аа.
2022-06-29
Болд:
Б. Хэрлэн маш эмзэг бөгөөд үнэн асуудлыг хөндлөө. Төр засаг удирдагч дарга нар маань тендер авилга болон цавчаа хийж баяжах биш ард түмнийхээ тусын тулд зүтгэх хэрэгтэй байна.
2022-06-29
harin tiimee
2022-06-29
irgen:
mongol sunuj bna daa.iim saihan zaluus nutgaasaa orgon zailj gadaad orniig zorih bolsond tur buruutai ajil hiigeed avsan tsalin ni ideh uuh hergleeneesee jaahan ch gsn ilyy garaad huraaj baigaad bair mashin avch chadah bsn bol ed yah gj booliin ajliig hiij salj sarnij ar ger eh oron elgen sadnaaa sanaj yavah ve dee.daanch dee.hairan mongol uls huduud ni heden hugshchyyl hotod ni huduunii zaluus irj hotiin yyguulyyd gadaad garch sunuluu duu mongol.bayachuudiin hooson balgas l yldeh bx
2022-06-29
harin tiimee
манайхан дайнтай улс шиг дүрвэх юмда хөөрхий төр засгын байж баыгаа нь эндэ
2022-06-29
Ард:
Энэ хүн 40-өөд настай гэвэл үүний амьдрах хугацаанд ийм болжээ, залуурдсан нь АНУ гм, манайд бол өөрийгөө элит гэгдэх сэхээтнүүд \Б.Хэрлэн\, донгох, улсаа өөлөх амар, бас юу ч хийжгүй, сайхан бмз...
2022-06-29