Шанхайн Диснейленд дахин үүдээ нээнэ
2022-06-29

Коронавирусийн дэгдэлтийн улмаас түр хугацаагаар үүд хаалгаа барьсан Диснейленд зочдоо дахин хүлээж авахад бэлэн болсон талаар South China Morning Post сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Шанхай хотын Диснейленд энэ сарын 30-ны өдрөөс үйл ажиллагаагаа сэргээхээр болсон бөгөөд зургадугаар сарын 29-нд тасалбар худалдаж эхлэх аж. Диснейлендээр үйлчлүүлэх хүмүүс эрүүл мэндийн кодтой, сүүлийн 72 цагийн дотор хийлгэсэн PCR-ийн сөрөг хариутай байх ёстой юм байна. 

 

Шанхайн Диснейленд үүдээ нээхээр болсон талаар албан ёсоор зарласны дараа Trip.com цахим хуудас дээр энэ цэнгэлдэх хүрээлэнгийн талаарх хайлт 655 хувиар өсчээ. Долоо хоногийн дотор тасалбар захиалгын үзүүлэлт 365 хувиар нэмэгдсэн байна. Диснейленд 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс хойш хаалттай байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин