МСҮТ-ийн суралцагчдын тэтгэлгийг шилжүүлж эхэллээ
2022-06-29

2021-2022 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төгсөх нийт 14790 суралцагч байна. Монгол Улсын Засгийн газрын суралцагчид тэтгэлэг олгох журмын дагуу:

-2022.06.27-нд 686 төгсөгчийн

-2022.06.28-нд 579 төгсөгчийн мэдээллийг цахим мэдээллийн сан болон сургуулиас ирүүлсэн албан ёсны боловсролын баримт бичигтэй тулгалт хийн баталгаажуулав. Бичиг баримт нь баталгаажсан дээрх 1265 суралцагчийн тэтгэлгийг өнөөдрөөс хувийн данс руу нь шилжүүлж эхэллээ.

 

 

Харин регистрийн дугаар буруу, алдаатай, техник, мэргэжлийн боловсролын удирдлагын мэдээллийн tvets.edu.mn системд давхардсан, боловсролын удирдлагын мэдээллийн esis.edu.mn системтэй давхардсан, дээд боловсролын удирдлагын мэдээллийн hemis.edu.mn системтэй давхардсан суралцагчийн мэдээллийг нэг бүрчлэн тулгалт хийж алдааг залруулж байна.

Shuud.mn
Сонин хачин