Канад Украинд нэмэлтээ 150 сая долларын зээл олгоно

ОХУ Украинд дайн өдүүлж, Украины эдийн засагт ихээхэн хохирол учруулан, эдийн засаг нь сүйрлийн ирмэг дээр ирсэн энэ үед дэлхийн улс орнууд тусламжийн гараа сунгаж, буцалтгүй тусламж болон хөнгөлттэй зээл олгосоор байгаа юм.
Эдгээр орнуудын нэг нь Канад бөгөөд энэ улсын засгийн газар Украинд нэмэлтээр 150 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийджээ. Түүнчлэн энх тайвныг дэмжих, аюулгүй байдлыг хангах төсөл болон хүмүүнлэгийн тусламж болгон 115 сая долларын хөрөнгө оруулахаар болсон байна.
Түүнчлэн Канад улс Украинд Европын холбоонд элсэх нэр дэвшигчийн статус олгохтой холбоотой ЕХ-ны шийдвэрийг бүрэн дэмжиж байгааг Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ