Колумбийн шоронд гал гарч, 51 хоригдол амиа алджээ
2022-06-29

Колумбийн Тулуа хотын шоронд гал гарч, 51 хоригдол амиа алдсан талаар тус улсын Хуульзүйн сайд Уилсон Руис мэдэгдсэнийг CNN агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, мягмар гарагийн шөнө шоронд хоригдлуудын хооронд сөргөлдөөн гарсан байна. Улмаар нэг хоригдол энэ үймээний үеэр гудас шатааж, улмаар гал шоронгоор нэг тархжээ. Харгалзагч энэ галыг өөрөө унтраахаар оролдсон ч гал хүчтэй дүрэлзсэн тул гал сөнөөгчдийг хүлээхээс аргагүй болсон гэнэ. 

 

Гал түймрийн улмаас 24 хүн гэмтэж бэртсэн бол 51 хүн амиа алджээ. Энэ нь Колумбийн шинэ үеийн түүхэн дэх хамгийн их хүн нэг дор амиа алдсан тохиолдол болсон гэнэ. 

 

Колумбийн Хуульзүйн сайдын онцолсноор энэ шорон аюулын зэрэглэл дунд, ялын хугацаа бага эсвэл ялынхаа сүүлийн хэдэн сарыг өнгөрүүлэх хоригдлууд энэ газарт хоригддог аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин