Ц.Даваасүрэн: ҮХЦ-ийн есөн гишүүнийг эргүүлэн татах шаардлага хүргүүллээ
2022-06-29 11:42

Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан ҮХЦ-ийн есөн гишүүнийг эргүүлэн татах шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхэд хүргүүлж буйгаа мэдээлэв.

 

 

Мөн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар ҮХЦ-д хүсэлт гаргалаа. Түүний хүсэлтийг УИХ-ын Хуульзүйн байнгын хороо 14 хоногт багтаан хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх хуулийн дэгтэй аж.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн пропорциональ буюу нам дугуйлдаг тогтолцоог Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн 2016 оны эцсийн шийдвэрээ хүчингүй болголоо.

 

ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх, дээр нь тэнгэр л байдаг. Энэ цаг үеэс эхлээд ҮХЦ-ийн шийдвэр эцсийн биш болж, ҮХЦ өөрөө Үндсэн хуулиа зөрчлөө. Үндсэн хуульд заасан “төрийн эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалтыг зөрчлөө. Цэцийн хууль бус шийдвэр гарснаар ард түмний төлөөлөл биш нам төрийг барихаар болж байна. Цэцийн хууль бус, болзошгүй шийдвэр төрийн эргэлтийн хэмжээний асуудал болсон” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Shuud.mn
Сонин хачин
z:
jinhene pop gar nuguu said baihdaa oyu tolgoi tsahilgaan stants barina gesen baihgui.
2022-06-29
МGL:
Ийм хуулийн заалт байдаг уу?
2022-06-29
dabaa:
энэ хүний арга одоо хоцрогджээ, одоо арай өөрөөр ажиллах хэрэгтэй байхаа даа, хүмүүс ч хүлээж авахгүй, хөгжил дэьшилд саад хийгээд хэрэггүй байхаа
2022-06-29
Унэний телее тууштай тэмцэж амжилт олохыг хусье. Миний адил олон хун дэмжихийг урайлж байна.
2022-06-29
Ирэх сонгуульд мань эрд тойрог олдохгүй Хөвсгөл 2 мандаттай том тойрог болно Нэр дэвшсэн нэг намын хүмүүс хоорондоо тэмцэж олон санал авсан 2 хүн л гарна. Жижиг тойрог байвал Даваасүрэнд ашигтай. Тэр ирээдүйгээ бодож ийм юм ярьж яваа
2022-06-29
Зочин:
Энэ бас л шоу хийж бялуу том авахын толоо явдаг хогийн гар шуу дээ чи дутаа олонхоороо шийдээд явсан дээр одоо двхьж тойргоос гарахыг бодож нилээн тойрогоо усалдаг нохор сайд байхдаа хогийн юмнуудыг салбарт шахасан нохор доо одоо чи болно шуу
2022-06-29
маш зөв байна. Даваасүрэн гишүүнд амжилт хүсье. Уг нь үндсэн хуулийн 21-р зүйлийн 2-т УИХ-ын гишүүнийг иргэд нууцаар шууд сонгоно гэсэн заалт хэвээр байхад пропорционалиар сонгууль явуулж болохгүй. Ер нь нам сонговол иргэд слнгуульд санал өгөхгүй.
2022-06-29