ШУУД: Төрийн өмчит 25 байгууллагын хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
2022-06-29 13:10

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

 

Уг асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдын зүгээс Шинэ сэргэлтийн бодлогод туссан төрийн бүтээмжийн сэргэлт буюу төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихийг холбогдох сайд, албан тушаалтнуудад үүрэг болгосон. Нийт 25 байгууллагын төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах жагсаалтыг баталсан" гэж мэдээллээ. 

 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
төрийн өмчийн КОМПАНИУДЫГ ДУУДЛАГААР 100% ХУВЬЧИЛЖ ЗАРАХ ХЭРЭГТЭЙ, ЗӨВ ЗӨВ
2022-06-29
kkkk:
100 XUBI HUBCILSAN NI DEER CUUU
2022-06-29