Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнтэй холбоотой худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье
2022-06-29

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Монгол хүн монгол хүндээ хайртай баймаар байна. Жэжүд аялал жуулчлалын маршрутаар явж байсан 23 иргэнтэй холбоо бүхий асуудал. БНСУ-ын шар мэдээний сайтууд дээр гарсан мэдээллийг түгээж байгаад харамсаж байна. 

 

 ...Долдугаар сарын 21-ний өдрийг хүртэл тухайн хүмүүсийг хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэсэн мэдэгдэл хийх нь маш хариуцлагагүй үйлдэл.

 

Жэжү бол их газраас тусгаарлагдсан арал. Тухайн 23 иргэнтэй холбоотой худал мэдээлэл түгээхгүй байхыг албан ёсоор хүсье.  Тухайн иргэд ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдоогүй, эрэн сурвалжлагдаагүй, хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Тиймээс эрэн сурвалжлах үйл ажиллагаа явагдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин