Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг олон нийтэд худалдана
2022-06-29 14:00

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "2022-2023 онд Монгол  Улсын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй, олон нийтийн хяналтад оруулахаар 25 компанийн асуудлыг УИХ-д Засгийн газар өргөн бариад УИХ-аас үндсэн чиглэлийг баталж өгсөн. Үүний дагуу 25 аж ахуйн жагсаалтыг баталлаа. Ингэснээр 25 аж ахуй нэгжийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох асуудлын төлөвлөгөө гаргаж ажиллах бололцоо бүрдэж байгаа юм.

 

Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг  2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан олон нийтэд нээлттэй худалдах ажлыг хийж гүйцэтгэнэ" гэж мэдээллээ.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
66 ХУВЬ НЬ УЛСАД ҮЛДЭЭД БАС ДАРГЫН МЭДЭЛД ҮЛДЭНЭ, ХУВИЙН КОМПАНИУД ТӨРИЙН МЭДЛИЙН КОМПАНИД ЭРХ МЭДЭЛГҮЙ БАЙЖ ХӨРӨНГӨӨ ОРУУЛАХ УУ, ШУУД 100 ХУВЬ ХУВЬЧИЛААД ЗАРВАЛ ЗҮГЭЭР ДЭЭЭ
2022-06-30